Хөлбөмбөгийн Америкийн цомын тэмцээн ирэх онд Колумби улсад болно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МЕДЕЛЬИН. /TASS/. Хөлбөмбөгийн 2020 оны Америкийн цомын шигшээ тоглолт манай улсад болно хэмээн Колумбийн Ерөнхийлөгч Иван Дуке мэдэгджээ.
Хөлбөмбөгийн 2020 оны Америкийн цомын шийдвэрлэх тоглолтууд Аргентин болон
Колумби улсад болох тухай өнгөрсөн 3 дугаар сард Өмнөд Америкийн хөлбөмбөгийн
холбооны хэвлэлийн алба мэдээлсэн юм. Тэмцээн ирэх оны 6 дугаар сарын 12-ноос 7
дугаар сарын 17-нд болох бөгөөд түүхэндээ анх удаа хоёр улсад болох юм байна.
Америкийн цомын тэмцээн одоо Бразил улсад болж байгаа бөгөөд ¼
шигшээ тоглолтод Венесуэл
Аргентинтай, Бразил улс Парагвайтай, Колумбийн баг Чилитэй, Уругвай Перугийн
багтай учраа таараад байгаа юм. Энэ оны Америкийн цомын тэмцээн ирэх сарын
7-нд өндөрлөх юм байна.
Related news

“Chinggis Khaan” International Airport Became One of the World’s Ten Most Improved Airports
17 hours

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
10 days