Хур хогийг ачиж зайлуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-06-26 12:16:32

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан сумын ИТХ-ын 2019 оны 10/04 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх, Гэр хорооллын хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэрэгжилтийг хангах ажлын хэсэг 2, 3 дугаар багийн айл өрхүүдийн хуримтлагдсан хур хогийг ачин зайлуулах ажлыг энэ сарын 20-ноос зохион байгуулж эхэлжээ.

Уг ажлын хүрээнд одоогоор хог тээврийн 4 самосмол машинаар 16 эргэлт хийж нийт 128м3 хогийг төвлөрсөн хогийн цэг рүү ачин зайлуулаад байна.

Дархан сумын хог хаягдлын үйлчилгээнд менежментийн шинэчлэлт хийх ажлын хүрээнд Дархан сумын ИТХ-ын тогтоол гарч айл өрхөөс авах хогны хураамж нэмэгдсэн. Үүнтэй холбогдуулан шинэ үнэ тарифыг мөрдүүлэх үүднээс сум орон нутгаас хөрөнгө зардлыг нь гарган ийнхүү нэг удаад хур хогийг ачин зайлуулж өгч байна. Харин цаашид иргэд өөрсдөө холбогдох журмыг дагаж мөрдөн ахуйн болон бусад хог хагядлынхаа хураамжийг тухай бүрт нь төлж ачуулах үүргийг биелүүлэх шаардлагатай юм.

Ажлын хэсгийнхэн 7 дугаар сарын 10 хүртэл ажлын төлөвлөгөөний дагуу 2,3-р багийн иргэдтэй уулзалт хийж мэдээлэл өгөн, гарын авлага, тараах материалыг айл өрхүүдэд хүргэх, мэдээллийн самбар байршуулах зэрэг ажлыг хийх ажээ.

Related news