Орхон, Хонгор сум гал унтраах тусгай зориулалтын автомашинтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-06-26 11:15:15

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ, Засаг даргын дэмжлэгтэйгээр Орхон, Хонгор сумын ЗДТГ-т гал унтраах тусгай зориулалтын 2 автомашиныг хүлээлгэн өглөө. Ингэснээр гал түймэр гамшиг ослын үед сумдын ажиллах бэлтгэл бэлэн байдал дээшлэх ач холбогдолтой аж.

Энэ жил Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага үүсч хөгжсөний 15 жилийн ой энэ тохиож байна. Алба хаагчдын ажил хөдөлмөрийг бодитоор үнэлэхээс гадна сумдын ЗДТГ-т тусгай бэлтгэгдсэн гал сөнөөгчдөд зориулсан автомашиныг шийдвэрлэж өгсөнд сумдын засаг дарга нар талархалтай байлаа. Объектын болон ой хээрийн түймэр гарах үед ашиглах тус автомашин нь гал сөнөөхөд зориулсан иж бүрнээр тоноглогдсон аж.

Ойн баярын хүрээнд алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, олон жил үр бүтээлтэй ажилласан алба хаагчдыг Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын тэргүүний ажилтан, Онц гал сөнөөгч тэмдэг, Хүнс хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан, Худалдааны тэргүүний ажилтан, Найрамдлын дархан тэмдэг, Дархан-Уул аймгийн Тэргүүний ажилтан, аймаг сумдын Засаг даргын жуух бичиг, Онцгой байдлын албаны төлөө 1,2,3 дугаар зэргийн тэмдэг, Онцгой байдлын газрын даргын талархлаар шагнасан аж

Related news