Сонгуулийн зардлын дээд хэмжээг 222 сая төгрөг байхаар тогтоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-03-29 11:57:04

Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нам, эвсэл тус бүрийн зарцуулах зардлын дээд хэмжээг 222 сая төгрөгөөр тогтоожээ.

Мөн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тойрогт нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тухайн сумын байршил, хүн амын тооноос харгалзан 19-35 сая төгрөг байх гэнэ. Тухайлбал хамгийн цөөн хүн амтай 16-р тойрог болох Цагааннуур суманд нэр дэвшигч 19 сая төгрөг зарцуулах бол хүн ам олонтой  Цэцэрлэг, Цагаан-Уул суманд нэр дэвшигч 35 сая төгрөгийг сурталчилгаандаа зарцуулж болох аж. Тухайн тооцооллыг гаргахдаа 2012 оны сонгуулийн үеийн зардлыг тооцож үзсэний үндсэн дээр гаргасан гэдгийг тэргүүлэх аудитор Г.Оюунгэрэл хэлж байлаа.

Үндэсний аудитын газрын харьяа Хөвсгөл аймгийн аудитын газар сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 заалтын дагуу Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тойрогт нэр дэвшигчид, нам эвслийн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг Тэргүүлэх аудиторын тушаалаар баталжээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа

Related news