“Лалын улс”-тай тэмцэх хүчин чармайлтаа идэвхжүүлэхийг Обама үүрэг болгов
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /TASS/. Террорист “Лалын улс” бүлэглэлийн хүчийг сулруулах, устгахад чиглэсэн хүчин чармайлтаа идэвхжүүлэхийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама тус улсын тусгай албад болон Зэвсэгт хүчинд үүрэг болгожээ.
Энэ тухай даваа гарагт Обамаг терроризмтой тэмцэх асуудлаар зөвлөгөөн хийсний дараа Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жошуа Эрнест мэдээлсэн байна.
“Лалын улс”-ын хүчийг сулруулж, устгахад гаргаж буй хүчин чармайлтаа эрчимжүүлж, тус бүлэглэлтэй тэмцэх олон улсын эвсэлд гүйцэтгэх Америкийн тэргүүлэх үүргийг хадгалан, тус бүлэглэлээс гадаадад явуулж буй хуйвалдааныг устгахын тулд бүхий л арга хэмжээг авахыг Ерөнхийлөгч баг бүрэлдэхүүндээ үүрэг болголоо” гэж тэрбээр мэдээлжээ.
Д.Жаргал
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days