“Хуульчийн про боно өдөр-2019” өдөрлөг болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-04-30 09:18:46


Говь-Алтай /МОНЦАМЭ/ Монголын Хуульчдын холбооноос бүтцийн байгууллага, гишүүд, төрийн байгууллагуудтай хамтран Улаанбаатарт болон 21 аймагт “Хуульчийн про боно өдөр-2019” өдөрлөгийг зохион байгуулж, иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх гэж байна.

Хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгийг тавдугаар сарын 01-ний өдрийн 10:00-16:00 цагийн хооронд Говь-Алтай аймгийн төв Жанчив баатрын талбайд зохион байгуулна. Өдөрлөгт Монголын Хуульчдын холбооны аймаг дахь салбар, Говь-Алтай аймгийн ЗДТГ, Шүүхийн Тамгын газар, аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс,  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар оролцож, тус тусын салбарын хууль тогтоомжоор зөвлөгөө өгч, Хууль зүйн туслалцааны төв, нотариатч, өмгөөлөгч нар оролцож, үйл ажиллагаагаа танилцуулахын зэрэгцээ иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгөх тул иргэдийг идэвхтэй оролцохыг урилаа.

 

Related news