Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хэсэг Их-Уул багт ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-03-24 08:51:08

Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хэсэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд төрийн байгууллага иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Бүрэнтогтох сумын Их-Уул багт ажиллаж иргэд хөдөлмөрчидтэй уулзжээ.

Тус баг 1100 хүн намтай, 72 мянган толгой малтай, сумын төвөө тойрон нутагладаг 262 мал бүхий өрхтэй бөгөөд аймгийн төвтэй ойрхон 50 гаруй км оршдог тул малын хулгай их гардаг гэнэ. Ажлын хэсэгт аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх ГХУСАЗЗ-ийн нарийн бичгийн дарга Т.Ууганбаяр, аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗ-ийн гишүүн, аймгийн Прокурор, Хууль цаазын итгэмжит зөвлөх Н.Ганболд, Цагдаагийн газрын малын хулгай хариуцсан ажилтан, Цагдаагийн ахмад Ган-Эрдэнэ, Нэгдсэн эмнэлэгийн  нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, сэтгэл зүйч С.Содномбямба, "Сүүн тахилт" ТББ-ын тэргүүн Б.Баасанхүү нар ажиллаж мэдээлэл зөвлөгөө өгч малчдын өмнө тулгамдаж буй асуудлыг цаашид хэрхэн хамтран шийдвэрлэх талаар ярилцжээ.

Б.Гантуяа
 

Related news