Амаржих эмнэлгийн барилгын ажил 95 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-04-04 10:52:05

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй Амаржих эмнэлгийн гүйцэтгэгчээр “Жи Жи Ай” ХХК ажиллаж байна. Барилгын ажил 2018 оны 8 дугаар сараас эхэлсэн уг бүтээн байгуулалттай Улсын их хурлын гишүүн Б.Жавхлан танилцлаа.

Өнөөдрийн байдлаар эмнэлгийн барилгын ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Одоогоор тасгуудын дотор тохижилт тоног төхөөрөмж суурилуулах ажлууд хийж байгаагаас гадна цахилгаан шатны ажил хүлээлт үүсгээд байгаа аж.

Орчин үеийн техник технологи, шийдлээр барьсан энэхүү эмнэлэгт төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, иргэд, УИХ-ын гишүүд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тоног төхөөрөмжүүдийг хандивласаар байгаад тасгийн хамт олон баяртай байлаа.

Түүнчлэн хүлээгдэж буй ажлуудыг яаралтай шийдэх, барилгын гүйцэтгэгчийн талаас хийх болон тохижилтын ажлыг даруй шийдэн амаржих эмнэлгээ ашиглалтад оруулах хэрэгтэйг УИХ-ын гишүүн Б.Жавхлан зөвлөв.  

 

 

Related news