Японы Ерөнхий сайд Италид айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-03-21 11:04:05

РОМ. /NHK/. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ тавдугаар сард Италийн Флоренц хотод айлчлахаар төлөвлөж байна гэж Италийн Гадаад хэргийн сайд мэдээлэв.

Италийн Гадаад хэргийн сайд Паоло Жентилони энэ тухай Японы Гадаад хэргийн сайд Фумио Кишидатай хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

Түүний айлчлалыг дөрөвдүгээр сарын сүүл, тавдугаар сарын эхэн үеийн амралтын өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөсөн байна

Абэ, Ерөнхий сайд Маттео Ренци нарын хэлэлцээ аюулгүй байдлын салбарт хоёр талын хамтын ажиллагаанд түлхэц болно хэмээн найдаж буйгаа Жентилони хэллээ. Хэлэлцээний үеэр НҮБ-ын энхийг дэмжин сахиулах ажиллагаа болон цэргийн тоног төхөөрөмж, технологийг нийлүүлэх асуудал хөндөгдөх аж.

Х.Сарнай

 

Related news