“Эерэг хандлага-хөгжил” сэдэвт уулзалтыг төгсөх ангийн сурагчдын дунд зохион явуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-03-09 21:09:36

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжаар байгуулагдсан Монголын оюутны хөгжлийн асуудал эрхэлсэн орон тооны бус зөвлөлөөс зохион байгуулж буй “Эерэг хандлага-хөгжил” сэдэвт уулзалт төгсөх ангийн сурагчдын дунд боллоо. 

Уулзалтыг Монгол улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжлийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяагаар ахлуулсан ажлын хэсэг явуулсан аж.

Дархан-Уул аймаг нийт 101 мянган хүн амтай. Үүнээс 34,1 хувийг 18 хүртэлх насны хүүхэд багачууд эзэлдэг бөгөөд төрийн өмчийн 17, хувийн хэвшлийн 9 нийт 26 ерөнхий боловсролын сургуульд 20385 хүүхэд суралцаж байна. 

“Эерэг хандлага-хөгжил” сэдэвт уулзалт зөвхөн төгсөх ангийн сурагчдад зориулагджээ.

Эерэг хандлагаар зөв хүн болон төлөвшин хүмүүжих, нэг нэгнийхээ зөв дадал зуршлыг даган дууриах, өөрөө өөрсдийгөө хэрхэн хөгжүүлэх зэрэгт лекцийн утга оршсон аж.

Дархан-Уул аймгийн тухайд хүүхэд багачуудыг хөгжүүлэх, хамгаалахтай холбоотой төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд орон нутгийн зүгээс олон арга хэмжээг авч ажилладаг. Түүнээс дурдвал, 2016 онд хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв, үр дүнтэй өнгөрүүлэх үүднээс “Хүүхэд хөгжлийн ордон”-ыг барьж ашиглалтад оруулсан, залуучуудын сэтгэлгээг хөгжүүлэх, хамтдаа ярилцаж шийдлийг шийдвэр болгох зарчимд тулгуурлан хөгжих боломжийг нээж “Залуучууд хөгжлийн төв”, гэр бүлийн болон гудамж талбайд үйлдэгдэх хүчирхийлэл, дарамт шахалтыг таслан зогсоох, тэднийг хамгаалах үүднээс “Түр хамгаалах байр”, зуны амралтаа найз нөхөдтэйгээ өнгөрүүлэх “Зулзагын гол” хүүхдийн зуслан, аймгийнхаа нийт иргэнд болон Дарханыг зорин ирэх дотоод, гадаадын жуулчдад зориулж “Залуучуудын гэрэлт гудамж”, Олон улсын стандартад нийцсэн “Мини хөл бөмбөгийн талбай” зэрэг  олон бүтээн байгуулалтыг сүүлийн 4 жилийн хугацаанд бий болгож чаджээ. Эдгээр бүтээн байгуулалт нь зөвхөн нас насныханд зориулсан хөгжих боломжийг нээж өгсөн юм.

 

Related news