Дархан-Уул аймгийн Нохой жилийн” Хөдөлмөрийн аварга”-ууд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-02-04 00:56:07

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Улиран өнгөрч буй жилдээ салбартаа манлайлан ажилласан төр, хувийн хэвшлийн ажилтнууд, ААНБ-уудыг сар шинийн өмнө тодруулан алдаршуулдаг. Тийн унжлагат хэмээх Нохой жилийн аймгийн хөдөлмөрийн аваргууд тодорч өнөөдөр шагналаа гардан авлаа.

Төрийн захиргааны байгууллагын “Хөдөлмөрийн аварга ажилтан” – аар Аймгийн Мал эмнэлгийн газрын Мал амьтны эрүүл мэндийн албаны дарга Хавлаашийн Хавсамет, Хууль сахиулах болон хууль хяналтын байгууллагын “Хөдөлмөрийн аварга ажилтан”-аар Аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Дагвадоржийн Батцоож, Эдийн засаг, банк, санхүүгийн байгууллагын “Хөдөлмөрийн аварга ажилтан-аар Аймгийн Татварын хэлтсийн Татварын орлогын тасгийн дарга, татварын улсын ахлах байцаагч Дашдаваагийн Гантөмөр, Боловсрол, шинжлэх ухааны салбарын “Хөдөлмөрийн аварга ажилтан”-аар Дархан сумын 24 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Лувсандагвын Сувданчимэг тодорчээ.

Мөн Эрүүл мэндийн салбарын “Хөдөлмөрийн аварга ажилтан”-аар Аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн төвийн Сүрьеэгийн хөтөлбөрийн зохицуулагч Баасандоржийн Цэрмаа, Соёл, урлаг, спорт, аялал жуулчлалын салбарын “Хөдөлмөрийн аварга ажилтан”-аар Аймгийн Биеийн тамир, спортын газрын Ахлах дасгалжуулагч Хүүгийн Батбаяр тодорч 2018 оны хийж бүтээсэн ажил, амжилтаа үнэлүүлсэн аж.

Аж үйлдвэрийн салбарын “Хөдөлмөрийн аварга ажилтан”-аар“Хосбаярчимэг” хоршооны Оёдлын үйлдвэрийн дарга Төмөр-Очирын Нарантуяа, Дэд бүтцийн салбарын “Хөдөлмөрийн аварга ажилтан”-аар“Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн Шуурхай үйлчилгээ мэдээллийн албаны ээлжийн ахлах монтёр Үржинхандын Борхүү, Худалдаа үйлчилгээний байгууллагуудын “Хөдөлмөрийн аварга ажилтан”-аар “Дархан хүнс” ХК-ийн Ахлах тогооч Валягийн Баярбилэг, Ашигт малтмал газрын тосны салбарын “Хөдөлмөрийн аварга ажилтан”-аар “Уулс ноён” ХХК-ийн уурхайн геологич Маамуугийн Нацагдорж шалгарсан ажээ.

Дархан-Уул аймгийн 2018 оны онцлох хүнээр Аймгийн хурц арслан Сүрэнжавын Очирбат тодорсон аж. Тэрээр үндэсний бөхөөр хичээллэж Улсын баяр наадамд амжилттай барилдаж аймгийн Хурц Арлсан цолыг өнгөрсөн жил Дархан-Уул аймгийн баяр наадамд түрүүлж хүртсэн. 2016 онд үзүүрлэж, 2017, 2018 онд дарааллан түрүүлж Хурц Арлсан чимэг хүртсэн аж.

Related news