Аваргын хүү аварга боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Өндөрхангай сумын Цагааннуур багийн иргэн Монгол Улсын aварга малчин Хүрэлбаатарын хүү Гантөмөр аавынхаа амжилтыг бататгаж энэ эрхэм хүндтэй цолны эзэн боллоо.
Тэрбээр эхнэр,
гурван хүүхдийн хамт амьдардаг
бөгөөд
2000 оноос
өнөөг хүртэл мал маллаж байгаа аж.
Сүүлийн
жилүүдэд 1239-1696 толгой мал тоолуулж, 88.2 хувиар төл бойжуулж мал сүргээ 3
жил дараалан төлөөр нь өсгөж, сүрэгт эзлэх хээлтэгч малын эзлэх хувийг бодод
36.2, богд 42.2 хувьд хүргэж ямааны эзлэх хувийг нийт сүрэгт 19.7-д барьж
хээлтүүлэгч, хээлтэгчийн тохироог бүрэн хангажээ. Малынхаа үүлдэр, угсаа, чанар
чансааг сайжруулахад ихээхэн анхаарч нутгийн шилмэл үхэр, Тэс омгийн адуу, Баяд
үүлдрийн хонь, Өлгийн улаан омгийн ямаагаар цөм сүргийг бүрдүүлж чадсан байна.
Х.Гантөмөр нь отор нүүдэл хийж бэлчээр сонгон нутаглах,
малд тарга
хүч авахуулах
арвин их туршлагатай залуу малчин бөгөөд 2014, 2017 онуудын жил дамнасан
байгалийн давагдашгүй хүчин зүйл болох зудад Завхан аймгийн сум дундын отрын
бүс “Хомын тал”-д хоёр жил дарааллан буюу нийт найман жил отор нүүдэл хийн өвөлжиж нэг
ч малын гарз хохиролгүй өвлийг даван туулсан байна.
Жил бүр 10-20 тн
хадлан, 2-5 тн
гар тэжээл, 2 тн
хужир бэлтгэн өвөлжилт, хаваржилтын бэлтгэлээ базаадаг
аж. Нийгмийн
хариуцлагын хүрээнд дөрвөн өрхийг туслах малчнаар авч ажилуулж 368 толгой малаар
малжуулж амьжиргааг нь дэмжсэн байна. Үүнээс гадна аймгийн Улаан
загалмайн хороо, баг, сургууль, цэцэрлэгт хандив тусламж байнга
үзүүлдэг нигүүлсэнгүй
үйлст тэргүүний залуу малчдын нэг аж. Ийнхүү Улсын аваргын хүү сар
шинийн босгон дээр “Монгол Улсын Аварга
Малчин” боллоо. Х.Гантөмөрийн
шагналыг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон аймаг, сумын
удирдлагууд өчигдөр гардуулан өглөө.