БСШУ-ны сайд Л.Гантөмөр Дорноговь аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-03-11 11:06:03

Гуравдугаар сарын 10-11-ний хооронд БСШУ-ны сайд Л.Гантөмөр Дорноговь аймагт ажиллаж байна.

Тэрээр 10-ны өдөр тус аймгийн МССТ болон ноён хутагт Данзанравжаагийн нэрэмжит “Саранхөхөө” театр, 11-ний үдээс өмнө АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тэрээр үдээс хойш 16 цагт тус аймгийн боловсролын салбарын албан хаагчидтай уулзахаар төлөвлөсөн байна. БСШУС-ын ажлын хэсэгт  АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар болон БСШУЯ-ны газар, хэлтсийн дарга болон холбогдох албаны хүмүүс ажиллаж буй.

Х.Эрдэнэбулган

Related news