“GM” болон “Ford” компанийн автомашины борлуулалт буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-01-04 10:52:20

ВАШИНГТОН. /Xinhua/. 2018 онд АНУ-ын автомашин үйлдвэрлэгч “GM болон Ford” компанийн автомашины борлуулалт буурсан бол “Fiat Chrysler Automobiles” компанийн борлуулалт нэмэгдсэн байна.


Өнгөрсөн онд “GM” компани гурван сая орчим автомашин худалдаалсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.6 хувиар буурсан байна. Тус компаниас борлуулалтын сар тутмын мэдээгээ олон нийтэд дэлгээгүй боловч дөрөвдүгээр улиралд борлуулалт 2.7 хувиар буурсныг тайлан мэдээндээ онцлон тэмдэглэсэн байжээ.


GM” компанийн дөрвөн брэндийн автомашины борлуулалт бүгд буурсан дүн үзүүлжээ. Харин “Buick брэндийн автомашины борлуулалт 5.6 хувиар, Cadillac1.1 хувиар, Chevrolet 1.4 хувиар тус тус буурсан бол ачааны машины GMC брэндийн борлуулалт хамгийн бага буюу 0.8 хувиар буурсан дүнг үзүүлсэн байна.


Ford” компанийн хувьд өнгөрсөн оны борлуулалтын хэмжээг 2017 оны ижил үзүүлэлттэй харьцуулахад 3.5 хувиар буурсан ба 12 дугаар сарын борлуулалт 8.8 хувиар буурсан байна. Мөн тус компанийн “Lincoln” брэндийн борлуулалт 6.8 хувиар буурчээ.


Харин “Fiat Chrysler Automobiles” компани өнгөрсөн онд 2.2 сая автомашин борлуулсан нь өмнөх оныхоос 9 хувиар өсжээ. Тус компанийн “Jeep болон Ram” брэндийн автомашины борлуулалт 17 болон 7 хувиар тус тус өссөн байна.

Related news