Замын-Үүдэд шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн нутгийн зөвлөлийн хөрөнгө оруулалтаар Замын-Үүд сумын нэгдүгээр багийн нутагт баригдаж ашиглалтад орсон “Мандах наран-2” хорооллын нэгдүгээр блокийн нэг давхарт 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг шинэ оны эхнээс ашиглалтад орлоо.
Цэцэрлэг ашиглалтад орсноор 10 гаруй ажлын байр шинээр нэмэгдэж сумын хэмжээнд цэцэрлэгт хамрагдах хүүхдийн 98 хувь нь хамрагдсан талаар сумын ЗДТГ-аас мэдээлэв.
Дашрамд дурдахад тус суманд 2018 онд
АНУ-ын хөрөнгө оруулалтаар 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэг ашиглалтад
орж байсан юм.