Малын тоо толгой өнгөрсөн жилийнхээс 1,6 хувиар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-12-29 17:02:17

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Манай аймгийн тухайд жилийн эцсийн мал тооллогоор хонин сүрэг 147 мянга, ямаан сүрэг 96 мянга, үхэр сүрэг 44 мянга, адуун сүрэг 17 мянга гээд нийт 306 мянган толгой мал тоолуулжээ. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 1,6 хувиар буюу 4,9 мянган толгойгоор буурсан байна.

Малын тоо, толгой тодорхой хэмжээнд буурсаныг Монгол Улсын Засгийн газраас Дархан-Уул аймгийг газар тариалангийн бүс нутаг болгон зарласан, аймгийн дэд бүтэц суурьшлын бүс жилээс жилд нэмэгдсэн, малчид бусад аймаг орон нутаг руу оторлон нүүж байгаа зэрэг шалтгаануудаас улбаалан малын тоо буурсан гэдгийг мэргэжилтнүүд тайлбарласан юм.

Дашрамд Монгол Улсын хэмжээнд урьдчилсан байдлаар 66 сая 463 мянган мал тоологдсон нь өнгөрсөн жилээс 244 мянган толгой буюу 0.4 хувиар өсчээ. 

Related news