Нийтийг хамарсан түр ажилд 34 иргэн хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-12-25 12:32:27

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн Захирагчийн ажлын алба, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, СӨХ-дын Дархан салбар зөвлөлөөс “Эзэнтэй Дархан” нийтийг хамарсан ажлыг өнгөрсөн 7 хоногт явуулсан байна.

Тус ажлын гол зорилго нь ажилгүй иргэдийн оролцоотойгоор нийтийн зориулалттай орон сууцны зоорины давхар дахь хог шороо, бохирдлыг арилгаж иргэд, оршин суугчдын ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд оршжээ.

Дархан сумын 8 багийн 12 СӨХ-ийн 18 байрны зоорины давхрын 12911 м2 талбайн 148 м3 хогийг цэвэрлэж, хорхой шавжийг устган ариутгал хийх ажилд 34 иргэн хамрагджээ.

Related news