Дархан-Уул аймгийн анхны Хөдөлмөрийн баатрын гэрэлт хөшөө сүндэрлэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-12-25 12:38:31

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт Чүлтэмийн Цэрэндоржийн гэрэлт хөшөөг бямба гарагт Шарын гол сумын Уурхайчдын цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлүүллээ.

1961 онд байгуулагдсан Дархан-Уул аймаг 1972 онд анхны Хөдөлмөрийн баатраа өлгийдөн авсан нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт Чүлтэмийн Цэрэндорж байсан аж.Тэр цагаас хойш манай аймгаас олон хөдөлмөрийн баатар, гавьяатууд төрөн гарсан гэдгийг аймгийн Засаг дарга С.Насанбат онцлов.

Энэхүү гэрэлт хөшөөг сүндэрлүүлэхийг сумын Засаг дарга Д.Амарсанаа санаачлан, уурхайчид болон түүний гэр бүл, иргэдийн дэмжлэгтэйгээр нутгийн уугуул, залуу уран барималч С.Эрдэнээр урлуулжээ. 
Гэрэлт хөшөөний нээлтийн үеэр  Шарын голын уурхайчид хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөлөө.

Ч.Цэрэндорж нь Шарын голын уурхайд экскаваторын машинистоор ажиллаж, олон уурхайчдад уул уурхайн ажил хөдөлмөрийг зааж, сургасан хүндтэй нэгэн байсан аж.

Related news