Долоон мэргэжлээр 80 гаруй мэргэжилтэй боловсон хүчин төгсөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул
/МОНЦАМЭ/. Хөдөлмөр нийгмийн хамгааллын харъяа Дархан-Уул аймгийн мэргэжил
сургалт үйлдвэрийн төв өнөөдөр 34 дахь төгсөлтийн баяраа тэмдэглэн өнгөрүүлж,
төгсөгчиддөө үнэмлэх дипломыг гардуулан өглөө.
Тоонд
бус чанарыг эрхэмлэж оюутнуудын сурч мэдэж буй онол, дадлага хослуулахад нэн
тохиромжтой сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр сургалтын баазыг сайжруулсан,
сурах таатай орчинг бүрдүүлж чадсанд төгсөгчид талархалтай хандаж байв.
Барилгын
цахилгаанчин, авто засварчи, үсчин, тогооч, барилгын засал чимэглэл зэрэг
долоон мэргэжлээр мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэн гаргаж буй Мэргэжлийн
сургалт үйлдвэрлэлийн төв нь онолыг сургалтын дадлагын баазад төвлөрүүлэхээс
гадна хамтран ажилладаг ААНБ-уудтай гэрээгээр оюутнуудыг дадлагажуулдаг
аж. Тодруулбал Дархан хотод олон жил тогтвор суурьшилтай үйл ажиллагаа явуулж
авто засварын “Анд”, “Дархан савхи” ХХК, “Сакура” үсчин, гоо сайхны салон зэрэг
олон байгууллагуудтай хамтран оюутнуудынхаа мэдлэгт суурилсан чадварыг
нэмэгдүүлдэг ажээ.
34 дахь
төгсөлтийн онцлог нь чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэ
нь чадамжтай, ур чадвартай, хандлагатай, хариуцлагатай мэргэжилтэн бэлтгэж
гаргаж байгаа нь онцлог аж. Түүнчлэн Бүрэн дунд боловсролыг мэргэжлийн
боловсролтой хослуулж олгодгоороо давуу талтай.
Энэ
жилийн төгсөлтийн 63,4 хувь ажлын байрны урилга хүлээн авсан гэдгийг тус
сургуулийн захирал Б.Нарантуяа онцоллоо.
Дашрамд
МСҮТ-ийн төгсөгчдийн 60 гаруй хувь мэргэжлээрээ ажилладаг бол 20 орчим хувь
эзэмшсэн мэргэжлээ үргэлжлүүлэн судалж их, дээд сургуульд суралцдаг судалгаа
байдаг аж.
Дархан-Уул
аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь улсын хэмжээнд багшлах
боловсон хүчин, сургалтын таатай орчин нөхцөл, бусад нөөц боломжоороо
тэргүүлдэг аж.