Өвөрхангайгаас зургаан настай “Дэлхийн аваргууд” төрлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙӨвөрхангай
/МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгаас анх удаа соробан сампин цээж тооллын төрлөөр
дэлхийн аварга төрлөө.
Энэ
сарын 9, 10-нд Малайз улсын Куала Лумпур хотод болсон Олон улсын 23 дахь
удаагийн Соробан сампин, цээж тооллын аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаас
5-13 насны нийт 53 хүүхэд оролцсон юм.
Тэд
тэмцээний есөн ангилалд дэлхийн 40 орны 3000 орчим хүүхэд багачуудтай өрсөлдөн 47 цомтой иржээ. Түүний дотор Өвөрхангайн бяцхан
иргэд 5 медалийг авчирсан байна. Зургаан настай оролцогч Э.Наранбат, Ж.Тэмүүн
нар “Дэлхийн аварга” болж, Б.Эмүжин, Э.Энэрэл нар “Алтан цом”, А.Үнэнзаяа “Мөнгөн
цом”-ын эзэд боллоо.