“Олимпийн гараа” тэмцээн Булган аймагт эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/ Монгол Улсын ардын багш,
гавьяат дасгалжуулагч, академич, профессор, олон улсын хэмжээний мастер Д.Банди
агсны нэрэмжит бага насны боксчдын улсын аварга шалгаруулах “Олимпийн гараа”
тэмцээн Булган аймагт болж байна.
Энэ
удаагийн тэмцээнд 46
байгууллагын 318 тамирчин өрсөлдөж байна. Нийслэлийн дүүрэг, спортын хороо
болон Булган, Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Говьсүмбэр, Өмнөговь, Өвөрхангай
Дорнод, Завхан зэрэг аймгийн тамирчдаас гадна ОХУ-аас дөрвөн баг оролцож байгаа ажээ. Улаан-Үд хот, Амурск муж, Жидийн районоос ирлээ гэж Монголын боксын холбооны
шүүгч П.Мөнхбаяр ярилаа.
Өнгөрсөн
жилийнхээс 10 шахам баг тамирчид илүү оролцож байгаа нь энэ тэмцээний нэр хүнд
өндөр байгааг харуулж байна гэж
ахмад тамирчид үзэж байна.
Маргааш “Олимпийн
гараа” тэмцээний албан ёсны нээлтийн ажиллагаа болно.
М.Батжаргал
Related news

