Эмийн зохистой хэрэглээ аяны нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenebulgan@montsame.mn
2016-03-02 11:49:08

Хөвсгөл аймагт эмийн зохистой хэрэглээ аяны нээлт болж аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд, Хөвсгөл Эм холбоо, өрхийн эрүүл мэндийн төвийн дарга эмч мэргэжилтнүүд, иргэдийн төлөөлөл бүхий 150 гаруй иргэн оролцлоо. 

Эмийг зөв эмчийн заавраар хэрэглэх нь хамгийн чухал. Хүн бүр толгой өвдсөн ханиад хүрсэн үедээ өөрснөө дуртай эмээ худалдан авч хэрэглэдэг буруу зуршил түгээмэл байдаг гэнэ. Хүн бүрт эмийн зохистой хэрэглээний талаар зөв мэдлэг, мэдээлэл олгох нь аяны үр дүн гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байлаа.

Энэ үеэр Мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга Б.Чулуунбаатар "Хөвсгөл аймагт эмийн зохистой хэрэглээний явц цаашид анхаарах асуудлууд ", "Нэгдсэн эмнэлэгийн эмийн зохистой хэрэглээний явц, үр дүн, цаашид анхаарах асуудлууд", "Эм хангамжийн байгууллагын өнөөгийн төлөв байдал цаашид анхаарах асуудал", "Мэргэжлийн хяналтын газраас 2015 онд хийсэн хяналт шалгалтын явц цаашид анхаарах асуудал" зэрэг илтгэлүүдийг танилцууллаа.

Б.Гантуяа


 

 

 

Related news