УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр Б.Булгантай уулзана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-03-01 15:48:19

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан улсын прокурорын зөвшөөрлийн дагуу Б.Булгантай өнөөдөр уулзахаар болжээ.

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насаа  алдсан  хэрэгт  холбогдуулан талийгаачийн гэргий Б.Булганыг цагдан хорьж,  ар гэрийнхэнтэй нь уулзуулахгүй байгаа талаар түүний ээж Д.Байгальмаа нь УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хандаж өргөдөл гаргасан.

Энэ асуудлын дагуу Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан болон ажлын хэсгийнхэн Б.Булгантай уулзаж түүний биеийн байдал,  хүний эрх,  эрх чөлөө  зөрчигдсөн эсэх, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хуулийн дагуу явагдаж байгаа талаар хяналт шалгалт хийх гэнэ.

Б.Туул

Related news