Иран: Сонгуулийн ирц Тегеранд 50 хувь байлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-03-01 10:01:42

ТЕГЕРАН. /IRNA/. Ираны парламент болон Шинжээчдийн ассамблейн сонгуулийн ирц Тегеран хотод 50 хувь, бусад мужаар 62 хувьтай байлаа гэж тус улсын Дотоод хэргийн сайд Абдолреза Рахмани Фазли мэдэгдэв.

“Сонгуулийн санал тооллого дууссан бөгөөд хамгийн олон санал авсан 30 нэр дэвшигч парламентад суудлаа авсан. Ямар нэг гомдол, санал ирвэл Дотоод хэргийн яам шалгахад бэлэн байна” гэж тэрбээр сэтгүүлчдэд мэдэгджээ.

Мөн тэрбээр, сонгуулийн үйл ажиллагаанд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн албан хаагчид, хэвлэл мэдээлэл болон аюулгүй байдлын байгууллагууд, Дотоод хэргийн яамныханд талархаж байгаагаа илэрхийлсэн байна.

Д.Нямтулга

 

Related news