Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын түүхэн замналыг харуулсан үзэсгэлэн нээгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-10-12 13:34:51

Дархан-Уул /МОНЦАМЭ/. “Гамшгийн эрсдэлийг буруулах олон улсын өдөр”-ийг тохиолдуулан Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын түүхэн замнал, танилцуулга, онцлог гэрэл зураг, эд хэрэглэлийг харуулсан үзэсгэлэн ОБЕГ-ын музейд энэ сарын 10-нд нээгдлээ.

Энэхүү үзэсгэлэнд тус аймгийн түүхэн онцлог болоод Онцгой байдлын газрын алба хаагчдын хувцас хэрэглэл,  цуглуулга,  амжилт, алдрыг танилцуулах бүтээлүүд дэлгэгджээ.

Албаны үйл ажиллагааг сурталчлах зорилгоор ОБЕГ-ын Ахмадын холбооны санаачлагаар 21 аймгийн Онцгой байдлын газрууд ийнхүү өөрийн аймгийн онцлогийг харуулсан үзэсгэлэнг цувралаар дэлгэж байгаа нь энэ аж.

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын түүхийг харуулсан үзэсгэлэн энэ сарын 12-ны өдрийг дуустал хүртэл үргэлжлэх ажээ. 

Урд нь техник, хэрэгсэл, одоо хэрэглэгдэж байгаа техникүүдийг оролцуулсан үзэсгэлэнг аймагтаа гаргаж, олны хүртээл болгож байсан удаатай.

Үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдээс онцлон дурдвал Дархан-Уул аймгийн ОБГ-ын даргаар олон жил ажилласан, эрхэлсэн ажилдаа эзэн болж, шилдэг удигдагч, шилдэг зөвлөгч, зааварлагч байж чадсан Онцгой байдлын Хурандаа Шагдарийн Лхагвасүрэн агсны эдэлж хэрэглэж байсан хувцас, цолны мөрдөс, авч байсан шагнал урамшууллууд дэлгэгдсэн нь шилдэг удирдагчийн ар гэрийнхэнд ихээхэнд таалагдсан аж. 

Дашрамд Дархан аймгийн Онцгой байдлын газар нь 1962 онд Гал команд нэртэй байгуулагдснаас хойш 1981 онд Дархан хотын  цагдан сэргийлэх хэлтсийн харъяанд Галын аюулаас хамгаалах тасаг, улмаар 2005 онд Онцгой байдлын хэлтэс, 2008 онд  ОБЕГ-ын  даргын тушаалаар Онцгой байдлын газар болон өргөжжээ.

Л.Отгонбаатар 
 

Related news