Завханы Цагдаагийн баг мөнгөн медаль хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-02-29 16:30:05

“Монгол цагдаа-95” сагсан бөмбөгийн тэмцээнд Завханы баг тамирчид амжилттай оролцлоо.

Цагдаагийн байгууллагын 95 жил “Хүч” спорт хорооны 70 жилийн ойд зориулсан Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн нэрэмжит “Монгол цагдаа-95” сагсан бөмбөгийн тэмцээнд Завханы Цагдаагийн газрын баг тамирчид мөнгөн медаль хүртжээ.

Энэхүү тэмцээнд нийслэл, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн нийт 46 баг, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна. Мөн “Монгол цагдаа-95” сагсан бөмбөгийн тэмцээний “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар Завханы Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Анхболд шалгарчээ.

Дашрамд дуулгахад энэхүү баг нь сүүлийн гурван жил зохион байгуулагдсан улс, аймгийн чанартай тэмцээн уралдаануудад тогтмол өндөр амжилт үзүүлж, цагдаагийн албаны нэр хүндийг өндөрт өргөж буй юм.  

Завхан аймаг Б.Мягмарсүрэн

Related news