Ахмад настнуудыг өөрийн байгууллагын өндөр настнаар бүртгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-10-06 20:15:18

Дархан-Уул /МОНЦАМЭ/.Аймгийн Засаг дарга С.Насанбатын санаачилгаар 2018 оныг Ахмадын жил болгон зарласан бөгөөд аймаг, орон нутгаас ахмадуудад чиглэсэн олон арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж буй. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, "Сонголон хайрхан" ХХК-ийн захирал Г.Эрдэнэсүх Дархан сумын VI  багийн таван ахмадын гэрээр зочилж биечлэн уулзаж, хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулав.

Ахмадууд  тэтгэвэрт гартлаа ажиллаж байсан байгууллага нь татан буудгдсан эсвэл өөр аймаг, орон нутгаас шилжин ирсэн байдаг албан ажлын харъяалалгүй аж. Тиймээс аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Эрдэнэсүх тэднийг өөрийн байгууллагын харъяаны өндөр настнаар бүртгэж аливаа үйл ажиллагаанд хамруулах, байгууллагын ахмадуудад үзүүлдэг хөнгөлөлт, тусламж үйлчилгээнд хамруулахаар болжээ.


Л.Отгонбаатар

Related news