Өмнөговь аймагт энэ онд 7 хөтөлбөр, 1 төсөл хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-02-28 13:02:18

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөрийн Яамнаас хөдөлмөр эрхэлж амьдрал ахуйгаа дээшлүүлэх зорилготой ард иргэдээ дэмжиж ажиллах чиглэлийн дагуу тодорхой төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн. Энэ сарын 24-ны өдөр Өмнөговь аймгийн ХЖТеатрт 2016 онд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийн нээлтийн арга хэмжээ боллоо.

Энэхүү арга хэмжээнд аймаг орон нутгийн удирдлагуудаас оролцсон байна. 2016 онд 7 хөтөлбөр, 1 төсөл хэрэгжих юм.

Өмнөговь аймгийн хувьд сүүлийн жилүүдэд иргэдийг хувиараа хөдөлмөр эрхлэх, өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр 11 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн шинэ ажлын байрыг бий болгож, үүнээс орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар “40-өөс дээш насны ажил олоход бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, “Ажилтай орлоготой эмэгтэйчүүд”, “Шинэ амьдрал ажлын байр”, “Өрх гэр бүлийг дэмжих” зэрэг улсад тэргүүн туршлага болох хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн анхны аймаг болсон байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Related news