Сургалтын явцад оюутнуудаар сургуулийнх нь гамшгийн эрсдлийг үнэлүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн ОБГ-аас Шаамар сум дахь МСҮТ-ийн багш, оюутан суралцагч нарт газар хөдлөлтийн гамшгийн үед хэрхэн ажиллах талаар сургалт явуулсан байна.
Энэхүү үйл ажиллагааг Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд зохион байгуулжээ.
Сургалтанд МСҮТ-ийн 75 багш, суралцагч нар хамрагдаж сургалтын хөтөлбөрийн дагуу Дэлхийн бүтэц, газар хөдлөлтийн талаарх ерөнхий ойлголт, Балл болон магнитуд хоорондын шүтэлцээ, Сэлэнгэ аймгийн газар хөдлөлтийн зүй тогтол, Газар хөдлөлтийн гамшгийн үед аюулгүй байдлаа хэрхэн хангах, аюулгүй цэгт шилжин байрлах, Өрхийн бэлэн байдал зэрэг сэдвүүдээр ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгийн Сэлэнгэ салбар инженер Д.Нармандах, аймгийн ОБГ-ын мэргэжилтэн ахмад Р. Дэлгэрдалай, ДЗМОУБ-ийн зохицуулагч А. Хоролсүрэн нар хичээл заасан байна.
Сургалтын явцад оролцогч оюутнуудаар сургуулийн эрсдлийг үнэлүүлэн асуулт хариултын тэмцээн зохион явуулсан нь сургалтыг илүү үр дүнтэй болгосон байна.
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг
Related news

