СЭЛЭНГЭ: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжин ажилласан үзүүлэлт нь бусад аймгуудаас өндөр байгааг онцоллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 24
/МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Ж.Баясгалан Сэлэнгэ аймгийн тухайд хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ ажлын байраар
хангаж, хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлсэн
үзүүлэлт нь бусад аймгуудаас өндөр байгааг онцоллоо.
Өнөөдөр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, УИХ-ын гишүүн Ж.Баясгаланг хүлээн авч
уулзлаа.
Тэрээр 21 аймгаар тойрч иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний асран хамгаалагчтай уулзалт зохион байгуулж байгаа гэв.
Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга болон удирдлагын
багийнхан аймаг орон нутгаас ХБИ-дэд чиглэсэн бодлого, зохион байгуулж байгаа үйл ажиллагаагаа танилцууллаа.
Сэлэнгэ аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 4747
иргэн байна. Аймгийн Засаг даргын зүгээс олон салбар
хороо байсныг нэгтгэн нэг холбоо болгож хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаа юм.
Аймгийн удирдлагын зүгээс ХБИ-ийн холбооны
үйл ажиллагаа, урлаг,
спортын арга хэмжээнд жил бүр дэмжлэг үзүүлдэг.
Мөн ХБ иргэд, хүүхдүүдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, ААНБ-ын стандартын орц гарцыг бий болгох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажлын байраар
хангах чиглэлээр олон талт ажлуудыг зохион байгуулж байгаа юм.
Ulaanbaatar