Шар үнэмлэхээ солиулбал ЦЕГ-ын Лицензийн төвд хандаж болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВЖолооч нар шар үнэмлэхээ солиулахад заавал орон нутаг бус,түргэвчилсэн шугамаар Улаанбаатар дахь Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвд хандаж болно.
2006 оны 2 сар,эсвэл түүнээс өмнө жолооч болсон иргэдийн үнэмлэхний хүчинтэй хугацаа 2016 онд дууссан тул,цахим үнэмлэх, 4х6 хэмжээтэй зураг, эрүүл мэндийн хуудаснаас гадна Төрийн сангийн 900012408 дансанд 12500 төгрөг тушаагаад, гурав хоногийн дараа авна. Хэрэв ойрын хугацаанд хөдөлгөөнд оролцох шаардлагагүй бол харъяа аймаг, сумынхаа Замын Цагдаагийн тасагт дээрх баримтыг бүрдүүлснээр 21 хоногийн дараа гарах аж.
ЗЦТ-ийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Н.Лхагвадорж хуучин үнэмлэхтэй хөдөлгөөнд оролцсон тохиолдолд торгууль ногдуулахгүй,гэхдээ нэн даруй солиулахыг сануулав. Энэ ажлыг Хууль зүйн сайдын 2015 оны 8 дугаар сарын 28-ны 189 дүгээр тушаалын хүрээнд хэрэгжүүлж байгаа аж.
Төв аймаг Ш.Шүрэнцэцэг