Худалдааны дайн хөрөнгө оруулагчдын итгэлийг алдагдуулж болзошгүй гэж үзэж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМОСКВА. /АиФ/. АНУ-ын худалдааны дайн хөрөнгө оруулагчдын итгэлийг алдагдуулж, хөрөнгийн бирж дээрх нөхцөл байдалд сэв суулгаж болзошгүй гэж Холбооны нөөцийн системийн тэргүүн Жером Пауэлл үзэж байна.
“Худалдааны бодлогод бид хариуцлага үүрэхгүй. АНУ-ын бизнес эрхлэгчдийн
санаа зовж байгааг Холбооны нөөцийн систем мэдэж байгаа хэдий ч худалдааны
дайнаас гарч болзошгүй үр дагавар одоохондоо ажиглагдахгүй байна. Ажиглагдах
аваас төв банкны бодлогын хүүг бууруулах талаар яригдаж болох юм” гэж тэрбээр
ярьсан байна.
Өмнө нь Холбооны нөөцийн систем Төв банкны бодлогын хүүг 0,25 хувиар өсгөсөн юм.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days