Ахмадын зөвлөлийн гишүүддээ хүндэтгэл үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-02-25 13:47:02

Сүхбаатар аймгийн Засаг дарга, түүний тамгын газар Ахмадын зөвлөлийн гишүүдтэй уулзалт зохион байгуулж, өнгөрсөн хугацаанд хамтарч ажилласанд талархал илэрхийлэн хийж хэрэгжүүлсэн ажлаа товч танилцууллаа.

Мөн ахмадуудынхаа санаа бодлыг сонсож ярилцан, хүндэтгэл үзүүллээ. Зөвлөлийн гишүүд өөрийн ажиллаж байсан салбарынхаа болон нийт ахмадуудын санаа бодлыг сонсож нэгтгэн зөвлөлдөө танилцуулах, улмаар Засаг дарга, Тамгын газарт уламжилж ажилладаг бөгөөд ахмадуудын зүгээс дэвшүүлсэн аливаа санал санаачилгыг үргэлж дэмжин, хамтран ажилласан Засаг дарга, түүний баг хамт олонд талархлаа илэрхийлж, амжилт хүссэн юм. Үнэтэй сургамж зөвлөгөөгөө харамгүй хайрлаж, аймгийн ажилд бодитой хувь нэмэр оруулсан зөвлөлийн гишүүдээ аймгийн Хүндэт тэмдгээр шагнан урамшууллаа.

Аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө өөрийн ажил амьдралын арвин их туршлага, мэдлэг чадвараа зориулж ирсэн ахмад настнуудынхаа санаа бодлыг сонсож, ажилдаа тусган хэрэгжүүлж тэдэнд бүх талын дэмжлэг үзүүлэх, төр захиргааны байгууллага, ахмадын холбоог бэхжүүлэх, ажлын шуурхай байдлыг хангах үүднээс аймгийн Засаг даргын дэргэд салбар салбарын ахмадын төлөөллийг багтаасан орон тооны бус зөвлөл ажилладаг юм.

Т. Одончимэг 

Related news