Төрийн болон төрийн бус байгууллага хамтын гэрээ байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-02-25 13:00:37

Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Төв аймгийн Стандартчилал хэмжил зүйн хэлтэс,  Зуунмод сумын Засаг даргын тамгын газар энэ сарын 23-нд  хамтын ажиллагааны гэрээ байгуулав.

"Хэрэглэгч-Баялаг бүтээгчдийг дэмжих" жилтэй уялдуулан хийсэн уг гэрээний хүрээнд 11 төрлийн 20 гаруй үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тухайлбал: Стандартын болон хууль эрх зүйн акт, Эрүүл мэнд, нийтийн тээвэр,нийтийн хоол, усан хангамж, ашиглалтын үйлчилгээний талаар санамж, заавар зөвлөгөө хүргэнэ.

Энэ үеэр “Шинээр болон шинэчлэгдэн батлагдсан стандартууд”, “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчин “Эмийн санд тавих нийтлэг шаардлага гэх мэт сэдвийн хүрээнд сургалт зохиов.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг 

Related news