Оюутан цэрэг хөтөлбөр Ховдод хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-02-25 12:42:49

Оюутан цэрэг хөтөлбөрт Ховд их сургуулийн оюутнууд хамрагдах бэлтгэл ажил эхэлж байна.

Хөтөлбөрт оуютнууд хэрхэн яаж хамрагдах талаар тус сургуулийн 1-3 дугаар дамжааны оюутнуудад Ховд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа А.Эрдэнэчулуун, тус шатабын тоо бүртгэлийн офицер дэд хурандаа О.Батмөнх нар уулзалт хийж, мэдээлэл өглөө.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 92 дугаар зарлиг, Засгийн газрын 40 дүгээр тогтоол, Батлан хамгаалахын сайд, Боловсрол соёл шинжлэх ухаан сайдын 2014 оны хамтарсан тушаалаар оюутан залуусыг цэргийн алба хаалгах хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн билээ.

Уг хөтөлбөрийн хүрээнд “Цэргийн ерөнхий бэлтгэл” болон “Цэргийн мэргэжлийн бэлтгэл” сургалт явуулж буудагч тасгийн дарга бага мэргэжлээр хөтөлбөр хэрэгжүүлж цэргийн тангараг өргүүлдэг байна.

А.Бямбасүрэн

Related news