“Хашаандаа сайхан амьдаръя” аян зарлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
erdenechimeg@montsame.mn
2016-02-25 09:27:41

Хөвсгөл аймгийн Мөрөн сум 2016 оныг “Баялаг бүтээгч-Өрх гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Баялаг бүтээгч-Өрх, гэр бүлийн хөгжлийг дэмжих сумын дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр “Хашаандаа сайхан амьдаръя” болзолт уралдаан зарлажээ.

Уралдааныг Мөрөн сумын 55 жилийн ойн баярыг угтан зарлаж буй бөгөөд тус сумын гэр хорооллын айл өрхүүд өөрсдийн оролцоотой хашаандаа гэр бүлийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг гарын доорх материалаар тохижуулж, сайжруулах гэнэ.

Аян 9 сар хүртэл үргэлжлэх бөгөөд айл, өрхүүд хашааны гадна тохижилтыг хийж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хашааныхаа хаалга болон хашааны гадаад үзэмжийг сайжруулах, гэрэлтүүлэг нэмэгдүүлэх стандартын шаардлага хангасан ариуц цэврийн байгууламж, хог ангилан ялгах хогийн цэгтэй байх, явган хүний зам хүүхдийн тоглоомын талбай болон спорт тоглоомын талбай зэргийг байгуулах ажээ.

Б.Гантуяа

Related news