Хууль бус мод бэлтгэлд эрүүгийн, захиргааны арга хэмжээ зөрүүтэй байгаа шүүмжлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-02-24 17:04:49

Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас өнгөрсөн оны ажлаа дүгнэн энэ онд хийж хэрэгжүүлэх ажлаа хэлэлцэх зорилгоор “Байгаль хамгаалагчдын үүрэг хариуцлагыг дээшлүүлэх нь” сэдэв  сургалт зохион байгууллаа.

Сургалтаар шинээр батлагдсан аялал жуулчлалын үндэсний хөтөлбөр, биологийн олон янзын үндэсний хөтөлбөр зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх тухай болон дэд хөтөлбөр боловсруулах талаар, хог хаягдлыг устгах, тээвэрлэх журам, хог хаягдлын норматив тогтоох журмуудыг танилцуулж хэрэгжүүлж ажиллах чиглэл өгчээ. Энэ үеэр байгаль хамгаалагч нар ажлаа хийж хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа саналуудыг хэлэв. Тухайлбал ойн хууль бус мод бэлтгэл дээр эрүүгийн арга хэмжээ, захиргааны арга хэмжээ зөрүүтэй байгаа талаар холбогдох байгууллагууд анхааралдаа авч хэлэлцэх хэрэгтэй байгааг хэлж байлаа.

Сургалтын хүрээнд ойн цэвэрлэгээ хөтөлбөрийн хүрээнд бэлтгэгдсэн аж ахуйн нэгж, иргэд, нөхөрлөлийн гадагш тээвэрлэхээр хүсэлт гаргаж, хяналтанд орж бүртгэгдсэн модонд байгаль хамгаалагч нар гарал үүслийн гэрчилгээг бичиж олгох, ойжуулсан талбайд арчилгаа, нөхөн тарилт хийх, хамгаалах гэрээ байгуулан ажиллах, түлшний модны стандарт мөрдөж ажиллах зэрэг цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа хэлэлцэн шийдвэрлэжээ. 

Б.Гантуяа

 

Related news