Турк, Саудын Арабын цэргийн хамтарсан сургууль эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-02-16 10:15:24

АНКАРА. /АР/. Турк болон Саудын Арабын Агаарын цэргийн хүчний хамтарсан сургууль эхэлсэн тухай телевизийн “Press TV” суваг мэдээлжээ.

Туркийн цэргийнхний мэдэгдсэнээр,  даваа гарагт эхэлсэн таван өдрийн сургуулилтад Саудын Арабын зургаан F-15 сөнөөгч онгоц оролцож байгаа аж.

Хамтарсан сургуулилтын гол зорилго нь хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд Зэвсэгт хүчнүүдийг бэлтгэх юм гэж сургуулилтад оролцогсод мэдэгдэж байна. Урьдаас хийхээр төлөвлөсөн байсан уг сургуулилт Туркийн төвийн бүс нутгийн Конья мужид болж байгаа аж.

Хоёр орны хамтарсан сургуулилт Эр-Риядын эрх баригчид Туркийн өмнөд нутагт оршдог Инжирлик бааз руу цэргийн онгоцуудаа илгээсэн тухай Саудын Арабын цэргийн төлөөлөгч, бригадын генерал Ахмед аль-Асириг мэдэгдсэний маргааш эхэлсэн байна. Энэ алхмыг Сирид “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх хүрээнд хийснийг аль-Асири нэмж хэлжээ.

Д.Жаргал

 

 

Related news