“Мэргэжлийн чиг баримжаа олгох төв”-ийн нээлт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2016-01-20 11:23:45

Дархан-Уул аймгийн Хөдөлмөрийн хэлтэст “Мэргэжлийн чиг баримжаа олгох төв”-ийн нээлт болов.

Нээлтэд Хөдөлмөрийн Яамны Хөдөлмөрийн эрүүл мэндийн төвийн ХАБЭМГ-ын дарга П.Энхтайван, аймгийн Засаг даргын орлогч Б.Бат-Эрдэнэ, ЗТДГ-ын дарга Ц.Сүхбаатар, Хөдөлмөрийн хэлтсийн дарга Г.Соёлмаа нар оролцлоо.

Уг төв нээгдсэнээр аймгийн ерөнхий боловсролын сургууль төгсөж байгаа төгсөгчдийг мэргэжлээ зөв сонгоход нь туслах зорилгоор нээж байна гэж тус хэлтсийн дарга нээлтэд хэлсэн үгэндээ онцлов. Их дээд сургуульд элсэн суралцагсад мэргэжлээ зөв сонгоогүйгээс болж хөдөлмөрийн зах зээл дээр орон тоо, мэргэжлийнх нь ажил байдаггүй учраас ажилгүйчүүдийн эгнээнд шилждэг. Гэтэл эрэлт хэрэгцээ ихтэй мэргэжлээр төгсөж гарсан боловсон хүчин дутагдалтай байх зэрэг сөрөг хандлага ихэдсэн. Иймээс ерөнхиий боловсролын сургууль төгсөгчдийг ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход нь уг төв ихээхэн үүрэг гүйцэтгэнэ гэлээ.

                                                                                                                             Б.Норовсамбуу

Related news