Малчид тэмээний баяраа тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-01-18 14:52:49

Дорноговь аймгийн Улаанбадрах сум 2015 оны жилийн эцсээр 125 мянга, 606 толгой мал тоолуулж өмнөх оныхоос 4000 толгойгоор малаа өсгөжээ.

Үүнээс адуу 10.845, үхэр 5269, ямаа 60444, тэмээ 4288,  хонь 44760 толгойг тоолуулж малаа таван төрлөөр нь өсгөсөн тус сумын малчид энэ сарын 29-нд  тэмээний баяраа тэмдэглэхээр бэлтгэлээ базааж байна. Тэмээний баярыг нэгдсэн малчдын өдөрлөгтэй хамтатган тэмдэглэх төдийгүй дээд нас болон торомны уралдаан, тэмээн поло тэмцээн, сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдааныг тус тус зохион байгуулах юм.

Мөн  2015 онд хэрэгжүүлсэн ажлаа дүгнэх, 2016 онд  хийх ажлаа төлөвлөх гээд олон асуудлыг хэлэлцэхээр болжээ. 

Х.Эрдэнэбулган

Related news