Хувийн орон сууц, хаусны цэвэр усны шугам хөлдөх болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-01-18 10:56:02

Сүхбаатар аймагт сүүлийн үед хувийн орон сууц, хаусууд ихээр баригдсан. Гэтэл сүүлийн үед эдгээр амины орон сууцнуудын хэрэглээний цэвэр усны шугам хөлдөх болсон байна.

"Дөрвөлж" компанид ирж байгаа дуудлагын ихэнх хувийг энэ төрлийн дуудлага эзэлж байгаа гэдгийг инженер Ч. Алдарбат хэллээ. Шалтгааныг айл өрхүүд хэд хоногоор гэрээ эзэнгүй орхин явж байгаатай холбон тайлбарлаж байгаа юм.

Хүйтний эрч чангарч байгаатай холбоотойгоор Сүхбаатар аймгийг халуун дулаанаар хангадаг "Дөрвөлж" ХХК учирч болох аюулаас урьдчилан сэргийлэх бүхий л талын арга хэмжээг аван ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар 1500 тонн нүүрсний нөөц байна. Энэ нь ердөө 7-8 хоногийн хэрэглээ юм.

Т. Одончимэг 

Related news