Дарьганга сумынхан гэрт, хүүхэд харах үйлчилгээг явуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-01-15 13:52:54

Хүүхэд харах үйчилгээнд хамрагдах хүсэлтэй иргэдэд зориулсан сургалт 4 дэх хоногтоо үргэлжлэн явагдаж байна.

Баруун-Урт сум, Дарьганга, Мөнххаан сумдаас нийлсэн 28-н хүн уг сургалтанд хамрагдаж байна.

Дарьганга сумын иргэн Г. Эрдэнэчимэг хэлэхдээ: ”Манай суманд цэцэрлэгээс гадуур 20 гаруй хүүхэд бий. Тэдний эцэг эх болоод сум орон нутгийн зүгээс биднийг их дэмжиж байгаа. Таван ханатай гэрт цэцэрлэгийн үйл ажиллагаагаа явуулж, жижиг гэрт гал тогоогоо байрлуулах бодолтой байгаа. Надаас гадна манай 2 дүү мөн сургалтанд сууж байгаа, хүүхэд харах эрхийн гэрчилгээгээ авчихвал гурвуулаа сэтгэл санаа нийлээд 2 сараас үйл ажиллагаагаа эхлүүлнэ”гэж байлаа.

Хүүхэд харах үйлчилгээний санхүүжилт одоогоор орж ирээгүй, 2 сараас орж ирнэ гэдгийг албаны хүн хэллээ.

Т. Одончимэг 

Related news