“Алтайн бүсийн аварга шалгаруулах” тэмцээн болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-12 13:27:56

Говь-Алтай аймагт энэ сарын 13-17-ны өдрүүдэд хөлбөмбөгийн идэрчүүдийн улсын аваргын урьдчилсан шатны “Алтайн бүсийн аварга шалгаруулах” тэмцээн болох гэж байна.

Тэмцээнд Өмнөговь, Баянхонгор, Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан гэсэн 7 аймгийн баг тамирчид оролцох гэнэ. Өнгөрөгч онд Говь-Алтай аймгийн хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчид 11, 13 насны ангилалд эрэгтэй баг алт, 15 насанд эрэгтэй, эмэгтэй баг мөнгө, 17 насанд эрэгтэй баг хүрэл, эмэгтэй баг мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд тэд амжилтаа ахиулахаар бэлтгэлээ хангаж байна.

                                                                                Говь-Алтай аймаг Ш.Цоодол

 

Related news