Хүрлийн үеийн үзмэрүүдээ нийслэл хотноо дэлгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-01-11 21:40:49

Энэ онд Дундговь аймгийн музейн хамт олны төлөвлөж байгаа томоохон нэг ажил бол хүрлийн үеийн үзмэрүүдээ нийслэл хотынхонд дэлгэн үзүүлэх явдал гэж музейн захирал М. Бямбажав хэллээ.

Тус музей МЭӨ 8 дугаар зуунаас 3 мянган жилд хамаарах хүн төрөлхтний хөгжлийн түүхийг харуулсан хүрлийн үеийн 700 гаруй олдворыг сан хөмрөгтөө хадгалдаг. Энэ үзмэрээрээ Монгол улсын музейнүүдээс онцлог, хүрлийн үеийн хамгийн олон цуглуулгатайд тооцогддог байна. Тиймээс энэ онцлогоо илэрхийлэн хүрэл цуглуулгаасаа морь барьж буй чонын дүрс бүхий хүрлийг тус музей өөрийн таних тэмдэгээ болгосон бөгөөд тэр үзмэр нь түүх соёлын үнэт зэрэглэлд бүртгэгдсэн байдаг ажээ.

Сан хөмрөгтөө хадгалагдаж байгаа хүрэл үзмэрүүдээ нийслэл хотод дэлгэх нь сан хөмрөгөө өргөн хүртээмжтэйгээр олон нийтэд танилцуулахаас гадна түрэг бичээс бүхий хүрэл тамга, музейн таних тэмдэг болсон хүрэл эдлэл зэрэг судлууштай ховор үзмэрүүддээ эрдэмтэн, судлаачдын анхаарлыг хандуулах зорилготой гэж музейн хамт олон үзсэн байна.

Тэд үзмэрүүдээ ирэх зургадугаар сард дэлгэн үзүүлэхээр төлөвлөжээ.

Дундговь Т. Отгонтуяа

Related news