Шилжин явсан хүн амын тоо урьд урьдынхаас буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-01-11 17:26:27

2015 онд Дундговь аймагт шилжин ирэгсэдийн тоо өсч, өөр аймаг, хотод шилжин суурьшсан хүн амын тоо урьд урьдынхаас буурсан байна.

Сүүлийн таван жилийн шилжилт хөдөлгөөнтэй харьцуулахад өнгөрөгч онд 1152 иргэн өөр аймаг, хотод шилжин суурьшсан нь хамгийн бага, 792 хүн шилжин ирсэн нь хамгийн их үзүүлэлт болжээ.

Шилжин суурьшсан хүн амын  50 хувь нь Улаанбаатарыг зорьсон байна. Шилжин явж байгаа иргэдийн ихэнх нь амьдралын нөхцлөө сайжруулах, мэргэжлийн дагуу ажиллах гэдгийг  голлох шалтгаан болгосон бөгөөд насны хувьд 20- 29 насныхан зонхилжээ.

Сүүлийн таван жилийн шилжилт хөдөлгөөнийг харахад, 2011 онд шилжин явсан иргэдийн тоо 1799- д хүрсэн бол 2012 оны сонгуулийн жил 1370 болж бууран, эргээд 2013 онд 1629 болж өсчээ. Гэхдээ сүүлийн хоёр жилд багагүй тоогоор буурсан байна. Шилжин ирсэн хүн амын хувьд 2011 оноос тогтмол өсч иржээ.

Дундговь Т. Отгонтуяа

Related news