Мал сүргийн тоо 263 мянгаар нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-01-11 17:12:29

Төв аймгийн мал таван төрөлд өсч, 4 сая 444 мянга гаруй болсон урьдчилсан дүн байгаа нь урьд оноос 263 мянгаар өссөн үзүүлэлтэй байна.

Өнгөрсөн жил тус аймаг 4 сая 181 мянган толгой мал тоолсноос 2015 оны жилийн эцэст тэмээ 3126, адуу 360509, үхэр 315752, хонь 2265701 мянгаар тус бүр нэмэгджээ. Эрдэнэсант, Баян-Өнжүүл, Бүрэн,Алтанбулаг сум хамгийн олон буюу 276282-399482 толгой, Сүмбэр, Баянчандмань,Архуст сум цөөн буюу  37996-59775 толгой мал тус бүр тоолжээ.   

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Related news