Өнгөрсөн онд агаарын бохирдол буурсан үзүүлэлттэй гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймагт агаарын бохирдол 10 хувиар буурсан гэж БОАЖГ-ын дарга Х.Машбат хэллээ. Энэ нь 2014 оныг 2015 онтой харьцуулсан үзүүлэлт юм.
Тус аймаг агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө хэрэгжүүлдэг бөгөөд эхний үе шат нь 2017 он дуусна. Үүний хүрээнд гэр хорооллын айл өрхийг утаагүй зуухаар хангасан байна. 2012 онд Баянбулаг, Булаг, Цагаанчулуут, Дэнж багт нийт 1345 “Өлзий” зуухыг хөнгөлөлттэй үнээр олгожээ. 2014 онд Баянбулаг, Булаг багт “Арвай хэт” ХХК-ийн 1489 зуух өгсөн байна. Үүний үр дүнд агаарын бохирдол 10 хувиар буурсан гэсэн дүгнэлт гарсан байна. Мастер төлөвлөгөөний хоёр дахь үе шат 2018-2020 он хүртэл хэрэгжинэ.
Агаарын бохирдлыг хэмжихдээ агаар дахь азотын давхар исэл, хүхэрлэг хий, тоос тоосонцор, угаарын хий гэсэн дөрвөн үзүүлэлтийг үндэслэдэг байна. Орхон аймагт угаарын буюу гэр хорооллын айл өрхийн яндагаас гарч буй нүүрсний утаа өндөр үзүүлэлттэй байдаг юм. Иймд утаагүй зуухыг хөнгөлөлттэй үнээр олгосон нь энэ ажээ.
Б.Оюун-Эрдэнэ