Баянголчууд Онги голыг гатлах гүүртэй боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙӨвөрхангай аймгийн Баянгол суманд Онги гол дээр 63 метр урт, 4 метр өргөн модон гүүрийг барьж ашиглалтад орууллаа.
Зун, намрын улирлын бороо ус ихтэй үед Баянголчууд Онги голоо гатлахад маш бэрхшээлтэй байдаг бөгөөд уг гүүр нь нутгийн ард иргэдэд хэрэгтэй бүтээн байгуулалт болж байна. Мөн аймаг, бусад сумын иргэд Өмнөговь, Дундговь аймаг руу 5-10 тонны ачаа тээвэрлэн явах боломж бүрдсэн гэдгийг сумын Засаг дарга Б.Мөнхбат хэлж байв.
Гүүрийг аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн 100 сая, сумын төсвийн 89 сая төгрөгийн өртгөөр Саруул харгуй ХХК барьж гүйцэтгэжээ.
Б.Батчимэг
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day