Нөөцөд 3-4 жил хадгалсан өвсийг малчдад үнэгүй өгөхөөр болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2015-12-23 16:29:08

ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан ажлын хэсэг өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцахаар Дундговь аймагт ажиллах үеэр Улсын нөөцийн салбарт 2011, 2012 онд татаж нөөцөлсөн өвсийг малчдад үнэ төлбөргүйгээр өгөх шийдвэр гаргав.

Эл шийдвэртэй холбогдуулан хэдий хэр хэмжээний өвсийг малчдад хэрхэн хүргэх талаар аймгийн ОБХ- ийн дарга Я.Алтанхундагаас тодруулахад, өнөөдрийн байдлаар 2011, 2012 онд татаж нөөцөлсөн өвсний хэмжээг эцэслэн  гаргаагүй байна. Малчдад үнэ төлбөргүйгээр хүргэх өвсийг сумдад нь хуваарилах байдлаар тараах байх. Зохион байгуулалтын хувьд ч гэсэн өнөөдөр шийдээгүй байна гэлээ. Энэ тухайд эргэж мэдээлнэ.  

Дундговь Т. Отгонтуяа

 

Related news