Түрэгийн үеийн дурсгалыг хамгаалах төсөл хүргүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь аймгийн нутаг дэвсгэр дэхь Түрэгийн үеийн түүх соёлын дурсгалыг хадгалж хамгаалах талаар төсөл бичиж Туркийн элчин сайдын яаманд хүргүүлжээ.
Тус аймгийн 7 сумын нутагт Түрэгийн үед хамаарах 30 гаруй түүх,соёлын дурсгал бий бөгөөд ихэвчлэн тахилгын онгон, хүн чулуун дурсгал байдаг байна. Эдгээрийг хайсаар хүрээлж, гантиг чулуун самбар дээр танилцуулгыг бичиж байршуулахаасгадна дурсгалуудыг эмхэтгэсэн ном гаргахаар төсөл бичсэн гэж музейн захирал М. Бямбажав хэллээ.
Түрэгийн үед холбогдох түүх соёлын дурсгалыг хадгалж хамгаалахад дэмжлэг үзүүлж ажиллах талаар Туркийн элчин сайдын яам санал хэлсний дагуу ийнхүү 100 гаруй сая төгрөгийн санхүүжилт бүхий төсөл боловсруулж явуулсан ажээ.
Дундговь Т. Отгонтуяа